Манай хамт олон цомхон чадварлаг, мэргэжлийн багаар дэлхийн томоохон худалдааны бүсүүдээс Олон улсын тээврийн агентуудын өргөн сүлжээг ашиглан үйлчлүүлэгчдийн ложистикийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн найдвартай үйлчилгээ, уян хатан үнэ тарифт тулгуурлан мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээгээр хэрэглэгчээ дээдэлсэн харилцан ашигтай бизнес, урт удаан хугацааны түншлэлийг бий болгохыг зорин ажилладаг.
ХЭТИЙН ЗОРИЛТ
Бид 2030 он гэхэд “Тээврийн ложистик”-ийг бүрэн хэрэгжүүлэх чадвартай Монгол Улсын тээвэр ложистикийн салбарын тэргүүлэх зэрэгт хүрсэн компани болно.
Монгол улстай идвэхитэй худалдаа хийдэг дэлхийн Арван улсад өөрийн төлөөлөгч, салбар оффистой болно.
БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС
Тээвэр зуучлалын чиглэлээр салбартаа 10 гаруй жил ажилласан туршлага бүхий мэргэжлийн хамт олон цаг хугацааны үнэ, чанарыг урьтал болгон ачаа нэг бүрийн төлөө сэтгэл гарган ложистикийн цогц үйлчилгээг хэрэгжүүлэхийг эрхэмлэн ногоон дэлхий, хүнлэг нийгмийн төлөө гэсэн уриаг хэрэгжүүлэгч байна.