ҮНДСЭН МЭДЛЭГ

  • Улс хоорондын тээвэрлэлт гэж Монгол Улсын хилийг нэвтрэн хийх тээвэрлэлтийг хэлнэ.
  • Хорио цээрийн гэрчилгээ

Гадаад орнуудын импортын журмыг хангахын тулд Засгийн газрын            агентлагаас (ихэвчлэн Хөдөө аж ахуй) гаргадаг гэрчилгээ.

Энэ гэрчилгээ нь илгээмжийг шалгасан, хортон шимэгч, ургамлын өвчингүй гэдгийг тодорхойлдог.

  • Гарал үүслийн гэрчилгээ

Гэрчилгээ холбогдох, тодорхой орноос гаралтай барааг тодорхойлох тусгай бичиг баримт юм.

Энэ гэрчилгээнд мөн үйлдвэрлэгч, нийлүүлэгч, экспортлогч, эсвэл бусад эрх бүхий хүний мэдүүлгийг оруулж болно.

  • Ачааны манифест

Ачааны манифест нь тээврийн хэрэгсэл эсвэл тээврийн нэгжид тээвэрлэгдэж буй ачаа, барааны жагсаалт.

Манифест нь барааны арилжааны мэдээллийг өгдөг, жишээ нь:

  • тээврийн бичиг баримтын дугаар
  • consignors and consignees
  • тэмдэглэгээ, дугаар
  • баглаа боодлын тоо, төрөл
  • барааны тодорхойлолт, тоо хэмжээ

Ачааны мэдүүлгийн оронд үүнийг хэрэглэж болно.

  • АТА карней-temporary admission буюу түр хугацаагаар оруулах

АТА карней бол олон улсын гаалийн бичиг баримт юм. АТА конвенц болон Истанбулын конвенцийн нэр томъёоны дагуу, энэ нь олон улсад хүчинтэй баталгааг бүрдүүлдэг.

Карнейг тухайн улсын гаалийн бичиг баримт болон импортын татварын баталгааны оронд ашиглаж болно. Энэ нь барааны түр зөвшөөрөл, барааны транзитыг хамруулна.

АТА карнейг мөн түр экспорт, барааны дахин импортоор хүлээн зөвшөөрч болно. Гэхдээ энэ тохиолдолд олон улсын баталгааг ашиглахгүй.

Энэ карнейг үзэсгэлэн, яармаг худалдаа, уулзалт болон бусад төстэй арга хэмжээнд ашиглана.

  • TIR КАРНЕЙ– “transports internationaux routiers” or “international road transport”)  Энэ конвенц нь олон улсын хооронд автын тээврээр барааг гаалийн битүүмжлэлтэй тээвэрлэх тухай ойлголт юм. ТИР-тэй автомашинаар бараагаа тээвэрлүүлж байгаа тохиолдолд та бүхэн дамжин өнгөрч буй улс орнуудад гаалийн үзлэг шалгалтад оруулахгүйгээр ачаагаа хүлээн авч буй эцсийн цэг дээр гаалийн бүрдүүлэлт хийж авна гэсэн үг юм.
  • Гаалийн бүрдүүлэлт

Энэ нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Гаалийн бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм.

Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт дараах үе шаттай явагдана:
1.      Мэдүүлэх,
2.      Гаалийн бичиг баримтыг шалгах,
3.      Бараа, тээврийн хэрэгслийг шалгах,
4.      Гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах,
5.      Эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх.

“Мэдүүлэх” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаархи шаардлагатай бүх мэдээллийг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу бичиж, холбогдох бичиг баримтын хамт гаалийн байгууллагад өгөхийг ойлгоно.

Бараа мэдүүлэх хэлбэр:
1.       Бичгээр;
2.       Мэдээллийн сүлжээгээр;
3.       Зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар;
4.       Зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр

  • OVERWEIGHT – ЖИН ХЭТРҮҮ АЧАА Энэ ойлголт нь төмөр замын тээвэрт хэрэглэгдэх ба дамжин өнгөрч буй болон хүлээн авч буй улс орнуудын төмөр замын ачаа ачих дүрмээр зохицуулагдана. Жишээлбэл: БНХАУ-н нутаг дэвсгэрт ачааны бохир жин чингэлгийн өөрийн жин нь нийлээд 30480 кг байх ёстой. Энэ хэмжээнээс их гарсан тохиолдолд төмөр зам тээвэрлэхээс татгалзах бөгөөд ачааг автомашинаар тээвэллэх шаардлагатай.
  • UNBALANCE – ЖИГД БУС АЧИЛТТАЙ ЧИНГЭЛЭГ  Ачааг чингэлэгт ачиж байгаа тал тухайн ачааг ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэх талаар мэдлэгтэй байж түүнд тохиросон ачилтын горимын дагуу ачих ёстой.  Жишээлбэл: БНХАЙ-н нутаг дэвсгэрээр төмөр замаар тээвэрлэгдэж буй чингэлэгтэй ачааны хүндийн төв хэдэн мм хазайснаас шалтгаалан нэмэлт төлбөр авч эсвэл тээвэрлэхээс татгалздаг. Тэнцвэр 60мм<Y<100мм ба хүндийн төвөө хазайсан жин 5тн-с их тохиолдолд дахин ачилт, бэхэлгээ хийн түүнд гарсан зардлыг хүлээн авагчаас авч төмөр замаар тээвэрлэнэ. Та бүхэн илгээгч болон ачааг ачиж буй талдаа чингэлэгт ачааг ачихдаа ачааны хүндийн төв, жинг чингэлгийн урт, өргөнд тохируулан зөв хуваарилж ачих ёстойгоос гадна ачааны бэхэлгээг дагуу болон хөндлөн шилжилт хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлж ачааны овор хэмжээ, жинд зөв тохируулан маш сайн хийсэн байх ёстой талаар урьдчилан мэдэгдэж байвал эрсдлээс өөрийгөө хамгаалж чадах юм.