CIP

INCOTERMS-2010-v11_CIP.png

CIP –Carriage and Insurance Paid To (named port of destination) буюу CIP- Даатгал ба Тээвэрлэлт төлөгдсөн (нэрлэсэн очих/хүрэх боомт )

Энэ нөхцөлөөр худалдагч/экспортлогч/ үйлдвэрлэгч нь ачаа барааг өөрийн нэрлэсэн тээвэрлэгчээр “нийлүүлэх нэрлэсэн газар буюу нэрлэсэн очих/хүрэх боомт” хүртэл хүргэж өгнө.Нэрлэсэн очих/хүрэх боомт нь худалдан авагчийн улсын газар байх бөгөөд энэ нь нийлүүлэлтийн эцсийн цэг байх албагүй.

Тус нөхцлийг тээврийн бүх төрөл болон холимог тээвэрт хэрэглэнэ.

Тээвэрлэгч нь усан онгоц, агаарын тээвэр, төмөр зам, авто тээвэр байж болно.Хэрэв хэд хэдэн тээвэрлэгч байгаа бол барааг эхний тээвэрлэгчид хүлээлгэж өгснөөр эрсдэл шилжинэ.Худалдагч тээвэрлэлтийн туршид ачаа бараанд учрах эвдрэл гэмтэл, барааны алдагдал зэрэгтэй холбоотой худалдан авагчийн эрсдлүүдийг багтаасан даатгалын гэрээг байгуулах үүрэгтэй.Худалдан авагч CIР нөхцлөөр худалдагчид бага хэмжээний даатгалын эрсдлүүдийг нэрлэж болно.Хэрэв худалдан авагч их хэмжээний эрсдлийг даатгуулахыг хүсвэл худалдагчтай энэ талаар нарийн тохиролцох, эсвэл өөрөө нэмэлт даатгалын гэрээг байгуулж болно.

CIP нөхцөлөөр худалдагч болон худалдан авагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.

1. Худалдагчийнүүрэгхариуцлага.

1.1. Худалдагчийн ерөнхий үүрэг хариуцлага

Худалдагч нь худалдааны гэрээний дагуу бараа, барааны худалдааны нэхэмжлэх болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг шилжүүлнэ.Худалдагч, худалдан авагч талууд хүлээн зөвшөөрсөн болон худалдааны практик заншлын дагуу бичиг баримтуудыг электрон байдлаар шилжүүлж болно.

  1. 1.2.  Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмуудХудалдагч нь өөрийн зардал, эрсдлээр барааг экспортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтууд болон экспортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.
  2. 1.3.  Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
  1. a)  Тээврийн гэрээХудалдагч ачаа барааг нийлүүлэх нэрлэсэн боомтын цэг дээрээс, эсвэл нэрлэсэн очих боомтод хүлээлгэж өгөх газар эсвэл тэр боомт доторхи аливаа тохиролцсон цэг хүртэл ачаа барааг тээвэрлэх тээврийн гэрээг хийх үүрэгтэй.Тээврийн гэрээнд худалдагчийн зардлаар хийж гүйцэтгэх ажлууд, тээвэрлэгчийн тээврийн үйл ажиллагааг хийж гүйцэтгэх гол гол чиглэлүүдийг тусгана.Хэрэв тодорхой цэгийг заагаагүй бол худалдагч нийлүүлэлтийг хийх цэг, нэрлэсэн очих боомтод барааг хүргэх цэгийг өөрт хамгийн тохиромжтойгоор сонгох эрхтэй.
  2. b)  Даатгалын гэрээХудалдагч нь өөрийн зардлаар ачаа барааны даатгалыг хариуцах бөгөөд ингэхдээ ачааны даатгалын C төрлийн эрсдэлд багтдаг хамгийн бага хэмжээний эрсдлүүдийг хариуцах үүрэгтэй.Даатгалын асуудлыг даатгалын байгууллага, даатгуулагч талуудын гэрээгээр шийдвэрлэх бөгөөд даатгалын байгууллага нь худалдан авагчийн нэрлэсэн, нэр хүндтэй байгууллага байж болохоос гадна бараа бүтээгдэхүүнийг даатгах сонирхолтой бусад этгээд ч байж болно.Худалдагч нь худалдан авагчийг түүний шаардсан аливаа мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд ачааны даатгалын А, В төрлийн эрсдлүүдийг даатгахад худалдан авагчийн зардлаар, нэмэлт мэдээллүүдийг өгөх үүрэгтэй.Даатгалын хэмжээ нь хамгийн багадаа гэрээний үнийн дүнгийн 110% тай тэнцэх хэмжээгээр тогтоогдох ба гэрээнд заасан валютаар хийгдэнэ.Даатгал нь барааг нийлүүлэх боомтоос хүрэх боомт хүртлэх бараа бүтээгдэхүүний эрсдлийг

хамарна.Худалдагч нь даатгалын нотолгоо баримтууд, даатгалын үйл ажиллагааны талаархи мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.Түүнчлэн худалдагч нь худалдан авагчийн эрсдэл, зардлаар аливаа нэмэлт эрсдлүүдийг даатгахад, нэмэлт даатгалын гэрээг байгуулахад худалдан авагчийг мэдээллээр хангах, туслах үүрэгтэй.

  1. 1.4.  НийлүүлэлтГэрээнд заасан хугацаанд барааг тээвэрлэгчид хүлээлгэж өгнө.
  2. 1.5.  Эрсдэл шилжихХудалдагч нь ачаа барааг гэрээнд заасны дагуу тээвэрлэгчид хүлээлгэж өгөх хүртэл ачаа бараанд учирч болох аливаа алдагдал, эвдрэл гэмтлийн бүх эрсдлийг хариуцна.
  3. 1.6.  Зардал хуваарилалт
    Худалдагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:
  1. Ачаа барааг гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх нэрлэсэн газар хүртэл хүргэх бараатай холбоотой бүх зардлууд
  2. Тээвэрлэлтийн гэрээг байгуулж, тээврийн хэрэгсэлд ачих, талууд тохиролцсон бол буулгах зардал, тээврийн зардал
  3. Даатгалын гэрээг байгуулж, даатгалын зардал
  4. Экспортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, экспортын гаалийнбүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцаж, төлөх үүрэгтэй.
  1. 1.7.  Худалдан авагчид мэдэгдэхХудалдан авагчид барааг тээвэрлэгчид хүлээлгэж өгсөн тухайгаа мэдэгдэнэ. Бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахад худалдан авагчийн зүгээс хийх боломжтой, шаардлагатай авах арга хэмжээний талаар аливаа мэдээллийг өгөх үүрэгтэй.
  2. 1.8.  Нийлүүлэлтийн бичиг баримтХудалдагч нь худалдан авагчид нийлүүлэлт, тээвэрлэлтийн баталгаа нотолгоо буюу тээвэрлэлтийн баримт бичгийг өгнө.Тээврийн энэхүү баримт нь худалдааны гэрээнд тусгагдсан байх ёстой бөгөөд барааны нийлүүлэлтийг хүлээн авах хугацааны дотор худалдан авагчид шилжих ёстой.Ингэснээр худалдан авагч нь тээвэрлэлтийн баримт бичгийг

шилжүүлэх буюу тээвэрлэгчид мэдэгдэх замаар транзит замд нь худалдах боломжтой болно.Энэ тээврийн баримтыг гэрээ байдлаар, хэд хэдэн эх хувиар үйлдэх бөгөөд бүх л эх хувиудыг худалдан авагчид танилцуулах ёстой.

  1. 1.9.  Хянах,савлах, хаяг шошгожуулахХудалдагч нь гэрээний дагуу ачаа барааг нийлүүлэхэд шаардагдах хяналт шалгалтын үйл ажиллагаа (үүнд: барааны тоо хэмжээ, чанарыг шалгах, үнэлэх, жинлэх, тоолох) –ны зардлуудыг төлөх үүрэгтэй. Ингэхдээ худалдан авагчаас тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн төрлийг урьдчилан хэлсний дагуу (тээврийн төрлийн онцгой хэрэгцээ шаардлага гараагүй л бол) худалдагч барааны сав баглаа боодлыг хариуцна.Сав баглаа боодолд тохирсон хаяг шошгыг хадна.
  2. 1.10.  Мэдээллийн тусламж, холбогдох зардлуудХудалдагч нь худалдан авагчид түүний эрсдэл, зардлаар импортын болон транзит тээвэрлэлтэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.Худалдан авагчийн хүсэлтээр нэмэлт даатгал хийхэд шаардлагатай мэдээллийг өгнө.

2. Худалдан авагчийн үүрэг хариуцлага

  1. 2.1.  Худалдан авагчийн ерөнхий үүрэг хариуцлагаХудалдан авагч нь худалдааны гэрээгээр ачаа барааны үнийг төлөх үүрэгтэй.
  2. 2.2.  Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмуудХудалдан авагч нь барааг импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудын бүх зардал, эрсдлийг өөрөө хариуцна.Импортын гаалийн бүрдүүлэлтийг өөрийн зардал, эрсдлээр хариуцна.
  3. 2.3.  Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр

Худалдагчийн өмнө тээвэрлэлт болон даатгалын ямар нэг үүрэг хүлээхгүй. Худалдагчийн өмнө даатгалын гэрээг байгуулах ямар нэг үүрэг хүлээхгүй. Гэхдээ худалдан авагч шаардлагатай нэмэлт даатгалыг хийлгэхийг хүсвэл энэ талаархи мэдээллийг худалдагчид өгөх үүрэгтэй.

  1. 2.4.  Нийлүүлэлтийг хүлээн авах
    Худалдааны гэрээнд заасан хугацаанд барааны нийлүүлэлтийг нийлүүлэхнэрлэсэн боомтоос тээвэрлэгчээс хүлээн авах үүрэгтэй.
  2. 2.5.  Эрсдэл шилжихБарааг ачаалсан боомтоос тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн үеэс эхлэн ачаа барааны алдагдал, эвдрэл гэмтлийн аливаа эрсдлийг бүрэн хариуцна. Хэрэв бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хүлээн авах газар, хугацааг тодорхой заасан мэдээллийг худалдагчид өгөөгүй бол гэрээнд заасан барааг нийлүүлэх өдрийн хамгийн сүүлчийн өдрөөс эхлэх ачаа барааны бүх эрсдлийг хариуцах үүрэгтэй.
  3. 2.6.  Зардал хуваарилалтХудалдан авагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:
    1. Гэрээгээр урьдчилан тохиролцсоны дагуу ачаа бараа эхний тээвэрлэгчид хүлээлгэж өгснөөс эхлэн нэрлэсэн очих газар хүртлэх холбогдох бүхий л нэмэлт зардлууд
    2. Тээврийн гэрээгээр худалдагчийн хариуцахаар тусгасан зардлуудаас бусад бараа бүтээгдэхүүнийг очих боомтод хүлээн авах болон транзит тээвэрлэлттэй холбогдох зардлууд
    3. Очих боомтонд буулгах, жинлэх болон холбогдох бүхий л нэмэлт зардлууд
    4. Барааны нийлүүлэлтийг гэрээгээр тохирсон газар, хугацаанд хүлээж аваагүйгээс үүдэн гарах аливаа хохирлын зардлууд
    5. Худалдан авагчийн хүсэлтээр ачаа барааны нэмэлт эрсдлүүдийг даатгах даатгалын нэмэлт зардлууд
    6. Импортын гаалийн татвар, бусад хураамжууд, импортын үзлэг шалгалтын бүх зардлыг төлнө. Импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.
  4. 2.7.  Худалдагчид мэдээлэх

Хэрэв гэрээний дагуу худалдан авагч ачаалах хугацааг тодорхойлж буюу очих боомтыг заах боломжтой бол худалдагчид зохих мэдээллийг өгнө.

  1. 2.8.  Нийлүүлэлтийг хүлээн авсны нотолгооХудалдагчаас өгөх нийлүүлэлтийн буюу тээвэрлэлтийн баримт бичгийг хүлээн авна.
  2. 2.9.  Ачаа барааг шалгахЭкспортын улсын эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу тээврийн хэрэгсэлд ачаалахаас өмнө хийгдэх шалгалтын зардлыг төлнө.
  3. 2.10.  Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд

    Импортлоход шаардлагатай экспортын болон гарал үүслийн баримт бичгийг авах бүх төлбөрийг төлнө.Худалдагчид ийм баримт бичиг гаргасны төлөө төлбөр төлнө.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s