DAT

INCOTERMS-2010-v11_DAT.png

DAT нөхцөлөөр худалдагч болон худалдан авагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.

1 Худалдагчийн үүрэг хариуцлага.

1.1. Худалдагчийн ерөнхий үүрэг хариуцлага

Худалдагч нь худалдааны гэрээний дагуу бараа, барааны худалдааны нэхэмжлэх болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг шилжүүлнэ.Худалдагч, худалдан авагч талууд хүлээн зөвшөөрсөн болон

худалдааны практик заншлын дагуу бичиг баримтуудыг электрон байдлаар шилжүүлж болно.

  1. 1.2.  Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмуудХудалдагч нь өөрийн зардал, эрсдлээр барааг экспортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз, барааны нийлүүлэлтийг хүргэхээс өмнөх тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой болон эскпортлоход шаардлагатай бичиг баримтуудыг олж авах, экспортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.
  2. 1.3.  Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
  1. a)  Тээврийн гэрээХудалдагч ачаа барааг нийлүүлэх нэрлэсэн хүрэх газар, эсвэл нэрлэсэн боомтын нэрлэсэн терминал цэг хүртэл тээвэрлэлтийн гэрээг хийж, холбогдох тээврийн зардлыг төлнө.Хэрэв тухайлсан тусгай терминалыг тодорхой заагаагүй бол худалдагч барааг нийлүүлэх нэрлэсэн хүрэх газар, эсвэл нэрлэсэн боомтын нэрлэсэн терминал доторхи хамгийн тохиромжтой цэгийг сонгож ачаа барааг хүргэж өгнө.
  2. b)  Даатгалын гэрээХудалдагч даатгал хийх болон даатгалын зардлыг төлөх үүрэггүй. Харин худалдан авагчид түүний эрсдэл болон зардлаар даатгал олж авахад нь шаардлагатай мэдээллээр хангах, тусламж үзүүлэх үүрэгтэй.

1.4. Нийлүүлэлт

Худалдагч гэрээнд заасан хугацааны дотор эсвэл тохиролцсон тодорхой өдөр нэрлэсэн терминалын цэг дээр тээврийн хэрэгслээс ачаа барааг буулгасан байдлаар хүлээлгэж өгөх үүрэгтэй.

  1. 1.5.  Эрсдэл шилжихХудалдагч нь гэрээнд заасны дагуу ачаа барааг нэрлэсэн терминалын цэг дээр хүлээлгэж өгөх хүртэл ачаа бараанд учирч болох аливаа алдагдал, эвдрэл гэмтлийн бүх эрсдлийг хариуцна.
  2. 1.6.  Зардал хуваарилалт

Худалдагч дараах зардлуудыг хариуцна.Үүнд:

  1. Худалдан авагчийн хариуцах зардлуудаас бусад бүх зардал болон ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой тээврийн зардал, бусад нэмэлт зардлууд /ачааг ачих, буулгах зардал/
  2. Экспортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, экспортын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцаж, төлөх үүрэгтэй.
  1. 1.7.  Худалдан авагчид мэдэгдэхХудалдан авагчид бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахад худалдан авагчийн зүгээс хийх боломжтой, шаардлагатай авах арга хэмжээний талаар аливаа мэдээллийг өгөх үүрэгтэй.
  2. 1.8.  Нийлүүлэлтийн бичиг баримтХудалдагч нь худалдан авагчид нийлүүлэлт, тээвэрлэлтийн баталгаа нотолгоо буюу тээвэрлэлтийн баримт бичгийг өгнө.Үүнтэй холбоотой зардлыг өөрөө хариуцна.
  3. 1.9.  Хянах,савлах, хаяг шошгожуулахХудалдагч нь гэрээний дагуу ачаа барааг нийлүүлэхэд шаардагдах хяналт шалгалтын үйл ажиллагаа (үүнд: барааны тоо хэмжээ, чанарыг шалгах, үнэлэх, жинлэх, тоолох) –ны зардлуудыг төлөх үүрэгтэй. Ингэхдээ худалдан авагч худалдагчид тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн төрлийг урьдчилан хэлсний дагуу (худалдааны гэрээний худалдан авагч тусгай савлалтын талаар шаардаагүй л бол) худалдагч барааны сав баглаа боодлыг хариуцна.Сав баглаа боодолд тохирсон хаяг шошгыг хадна.
  4. 1.10.  Мэдээллийн тусламж, холбогдох зардлуудХудалдагч нь худалдан авагчид түүний эрсдэл, зардлаар импортын болон транзит тээвэрлэлтэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.Худалдан авагчийн хүсэлтээр нэмэлт даатгал хийхэд шаардлагатай мэдээллийг өгнө.

2 Худалдан авагчийн үүрэг хариуцлага

  1. 2.1.  Худалдан авагчийн ерөнхий үүрэг хариуцлагаХудалдан авагч нь худалдааны гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ачаа барааны үнийг төлөх үүрэгтэй.
  2. 2.2.  Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмуудХудалдан авагч нь барааг импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудын бүх зардал, эрсдлийг өөрөө хариуцна.Импортын гаалийн бүрдүүлэлтийг өөрийн зардал, эрсдлээр хариуцна.
  3. 2.3.  Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээрХудалдагчийн өмнө тээвэрлэлт болон даатгалын ямар нэг үүрэг хүлээхгүй. Худалдагчийн өмнө даатгалын гэрээг байгуулах ямар нэг үүрэг хүлээхгүй. Харин худалдагчид даатгал хийлгэхэд шаардлагатай нэмэлт мэдээллийг олж авахад туслах үүрэгтэй.
  4. 2.4.  Нийлүүлэлтийг хүлээн авах
    Худалдааны гэрээнд заасан хугацаанд барааны нийлүүлэлтийг нийлүүлэхнэрлэсэн газарт хүргэж ирсэн терминалын цэгээс хүлээн авах үүрэгтэй.
  5. 2.5.  Эрсдэл шилжих
    1. Худалдан авагч нь нэрлэсэн терминал дээрээс ачаа барааг хүлээн авах үеэс эхлэх бүх эрсдлийг хариуцна.
    2. Худалдан авагч барааг хүлээн авахтай холбоотой импортын зөвшөөрөл лиценз, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгүүдийг олж авч чадаагүй бол түүнээс учрах бүх эрсдлийг хариуцна.
    3. Худалдагчид барааны нийлүүлэлтийг хүлээн авах терминалыг тодорхой заагаагүйгээс гарах бүх эрсдлийг хариуцна.
  6. 2.6.  Зардал хуваарилалтХудалдан авагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:

    a. Гэрээгээр урьдчилан тохиролцсоны дагуу ачаа барааг терминалын цэгээс хүлээн авснаас хойших ачаа бараатай холбоотой бүх зардлууд

  1. Бараагхүлээнавахтайхолбоотойимпортынзөвшөөрөллиценз,гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгүүдийг олж авч чадаагүй бол түүнээс учрах бүх зардал, барааны нийлүүлэлтийг хүлээн авах терминалын цэгийг тодорхой заагаагүйгээс гарах бүх зардлыг хариуцах бөгөөд энэ тухайгаа худалдааны гэрээнд нарийн тодорхой заана.
  2. Импортын гаалийн татвар, бусад хураамжууд, импортын үзлэг шалгалтын бүх зардлыг төлнө.Импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.
  1. 2.7.  Худалдагчид мэдээлэхХудалдан авагч нь барааны нийлүүлэлтийг хүлээн авах хугацааг тодорхой зааж, энэ талаархи хангалттай нотолгоо, мэдээг худалдагчид өгөх үүрэгтэй.
  2. 2.8.  Нийлүүлэлтийг хүлээн авсны нотолгооХудалдагчаас өгөх нийлүүлэлтийн буюу тээвэрлэлтийн баримт бичгийг хүлээн авна.
  3. 2.9.  Ачаа барааг шалгахЭкспортын улсын эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу тээврийн хэрэгсэлд ачаалахаас өмнө хийгдэх шалгалтын зардлыг төлнө.
  4. 2.10.  Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд

    Худалдан авагч нь худалдагчийг өөрийн үүргээ биелүүлэхэд шаардлагатай мэдээллээр зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх үүрэгтэй.Бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, импортлоход шаардлагатай баримт бичгүүдийг олж авахад худалдагчид тусламж үзүүлэх төдийгүй үүнтэй холбоотой худалдагчийн төлсөн зардлуудыг нөхөн төлөх үүрэгтэй.

    Харин аливаа улсаар тээвэрлэлтийг зохион байгуулах, бараа бүтээгдэхүүнийг экспортлох, тээвэрлэхэд шаардлагатай аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл, баримтуудыг олж авахад худалдагчид туслах үүрэгтэй бөгөөд ингэхдээ худалдагчийн эрсдэл зардлаар энэ үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s