FAS

FAS-Free Alongside Ship (named port of shipment) буюу FAS-Усан онгоцны хашлагын дагуу чөлөөтэй (нэрлэсэн газар нь илгээх боомт )

INCOTERMS-2010-v11_FAS

Энэ нөхцөлөөр худалдагч/экспортлогч/ үйлдвэрлэгч нь ачаа барааг “ачаалах/илгээх боомт”-ны тавцанд буюу усан онгоцны хашлагын дагуу хүргэнэ. Нэрлэсэн нийлүүлэх газар буюу ачаалах боомт нь худалдагчийн улсын газар байна.Талууд нэрлэсэн ачаалах боомт дээр ачаа барааг ачих цэгийг маш тодорхой нарийн тохиролцох шаардлагатай, учир нь тухайн цэг дээрээс худалдагчийн хариуцах зардал, эрсдэл болон бусад холбогдох үүргүүд худалдан авагчид шилжих юм. Бараа бүтээгдэхүүнийг чингэлэгт савласан тохиолдолд худалдагч нь усан онгоцны хашлагын дагуу бус терминал дээр тээвэрлэгчид барааг шилжүүлнэ. Энэ тохиолдолд FAS нөхцөл тохиромжтой бус харин FCA нөхцлийг хэрэглэж болно.

Энэ нөхцөл нь зөвхөн далайн ба дотоодын усан замын тээвэрт хэрэглэгдэнэ.

FAS нөхцлөөр худалдагч барааны экспортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна. Гэхдээ барааны импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцах үүрэггүй, импортын аливаа татвар хураамжийг төлөхгүй.

FAS нөхцөлөөр худалдагч болон худалдан авагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.

1 Худалдагчийн үүрэг хариуцлага.

  1. 1.1.  Худалдагчийн ерөнхий үүрэг хариуцлага

    Худалдагч нь худалдааны гэрээний дагуу бараа, барааны худалдааны нэхэмжлэх болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг шилжүүлнэ.Худалдагч, худалдан авагч талууд хүлээн зөвшөөрсөн болон худалдааны практик заншлын дагуу бичиг баримтуудыг электрон байдлаар шилжүүлж болно.

  2. 1.2.  Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд

    Худалдагч нь өөрийн зардал, эрсдлээр барааны экспортын зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудыг олж авах болон барааг экспортлоход шаардлагатай гаалийн бүх бүрдүүлэлтийг хариуцна.

  3. 1.3.  Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
  1. a)  Тээврийн гэрээ
    Худалдагч нь ачаа барааг тээвэрлэж хүлээлгэх ямар ч үүрэггүй.Өөрөөр хэлбэл тээврийн гэрээг байгуулахгүй. Гэсэн хэдий ч худалдан авагчийн хүсэлтээр эсвэл худалдааны практик туршлагаар худалдан авагчийн эрсдэл, зардлаар онцгой нөхцлөөр тээвэрлэлтийн гэрээг байгуулж болно.Аль ч тохиолдолд худалдагч тээврийн гэрээг хийхээс татгалзаж болно, энэ тухайгаа худалдан авагчид түргэн мэдээлэх ёстой.
  2. b)  Даатгалын гэрээ
    Худалдагч нь худалдан авагчид даатгалын гэрээг байгуулах ямар ч үүрэггүй. Гэхдээ худалдан авагчийн хүсэлтээр, түүний зардал эрсдлээр даатгалын гэрээ байгуулж, даатгал хийлгэхэд шаардлагатай бүхий л мэдээллээр худалдан авагчийг хангах үүрэгтэй.

1.4. Нийлүүлэлт

Гэрээнд заасан хугацаанд барааг нэрлэсэн нийлүүлэх газарт нэрлэсэн усан онгоцны боомтын тавцны дагуу хүргэж өгөх үүрэгтэй.Хэрэв худалдан авагч ачаалах цэгийг тодорхой заагаагүй бол худалдагч нэрлэсэн ачаалах боомтоос хамгийн тохиромжтой цэгийг сонгож болно.Хэрэв талууд нийлүүлэлтийг тодорхой хугацааны дотор хийж гүйцэтгэнэ гэж тохиролцсон бол худалдан авагч нь тухайн тохиролцсон хугацааны дотор тодорхой нэг өдрийг сонгох эрхтэй.

  1. 1.5.  Эрсдэл шилжих

    Худалдагч нь ачаа барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх газарт нэрлэсэн боомтод хүргэх хүртэл ачаа бараанд учирч болох аливаа алдагдал, эвдрэл гэмтлийн бүх эрсдлийг хариуцна.

  2. 1.6.  Зардал хуваарилалт

    Худалдагч нь ачаа барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх газарт нэрлэсэн боомтод хүргэж өгөх болон экспортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, экспортын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцаж, төлөх үүрэгтэй.

  3. 1.7.  Худалдан авагчид мэдэгдэх

    Нэрлэсэн усан онгоцны дагуу барааг хүргэх тухайгаа худалдан авагчид мэдэгдэнэ. Мөн худалдан авагчийн эрсдэл, зардлаар нийлүүлэлтийн нөхцлийн дагуу барааг хүргэж өгсөн болон усан онгоц тохиролцсон хугацаанд барааг аваагүй талаархи хангалттай нотолгоог худалдан авагчид өгөх үүрэгтэй.

  4. 1.8.  Нийлүүлэлтийн бичиг баримт

    Худалдагч нь өөрийн зардлаар худалдан авагчид барааг нийлүүлсэн тухай нотлох баримтуудыг өгөх үүрэгтэй.Хэрэв иймэрхүү нотолгоо нь тээврийн баримт биш бол худалдан авагчийн хүсэлт, түүний эрсдэл, зардлаар холбогдох тээвэрлэлтийн баримт бичгийг олоход худалдан авагчид туслалцаа үзүүлнэ.

  5. 1.9.  Хянах,савлах, хаяг шошгожуулах

    Худалдагч нь гэрээний дагуу ачаа барааг нийлүүлэхэд шаардагдах хяналт шалгалтын үйл ажиллагаа (үүнд: барааны тоо хэмжээ, чанарыг шалгах,

үнэлэх, жинлэх, тоолох) –ны зардлуудыг төлөх үүрэгтэй. Ингэхдээ худалдан авагч худалдагчид тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн төрлийг урьдчилан хэлсний дагуу (тээврийн төрлийн онцгой хэрэгцээ шаардлага гараагүй л бол) худалдагч барааны сав баглаа боодлыг хариуцна.Сав баглаа боодолд тохирсон хаяг шошгыг хадна.

1.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд

Худалдагч нь худалдан авагчийн хүсэлтээр түүний зардал, эрсдлээр экспортын орны гаргах баримт бичиг буюу импортын болон транзит тээвэрлэлтэд шаардлагатай гарал үүслийн бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.Худалдан авагчийн хүсэлтээр даатгал хийхэд шаардлагатай мэдээллийг өгнө.Худалдагч нь худалдан авагчийн хүссэн мэдээлэл, баримт бичгийг олж авахад тусламж үзүүлэх, мэдээллээр хангахдаа худалдан авагчийн зарцуулсан бүх зардлыг шаардлагатай тохиолдолд буцаан нөхөн олгох ёстой.

2 Худалдан авагчийн үүрэг хариуцлага

  1. 2.1.  Худалдан авагчийн ерөнхий үүрэг хариуцлага

    Худалдан авагч нь худалдааны гэрээг бүрэн төгс ханган биелүүлэхийн тулд ачаа барааны үнийг төлөх үүрэгтэй.

  2. 2.2.  Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд

    Худалдан авагч нь барааг импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудын бүх зардал, эрсдлийг өөрөө хариуцна.Импортын гаалийн бүрдүүлэлтийг өөрийн зардал, эрсдлээр хариуцна.

  3. 2.3.  Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
  1. a)  Тээврийн гэрээ
    Худалдан авагч нь ачаалах нэрлэсэн боомтоос барааг тээвэрлэх тээврийн гэрээг байгуулна, түүнтэй холбоотой тээврийн зардлыг хариуцна.
  2. b)  Даатгалын гэрээ

Худалдан авагч нь заавал даатгалын гэрээг хийх албагүй. Гэхдээ даатгал хийлгэхээр болсон тохиолдолд өөрийн зардлаар даатгал хийлгэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг олж авч, даатгалын гэрээг байгуулж болно.

  1. 2.4.  Нийлүүлэлтийг хүлээн авах
    Худалдааны гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх боомтоос

    барааны нийлүүлэлтийг хүлээн авах үүрэгтэй.

  2. 2.5.  Эрсдэл шилжих

    Худалдааны гэрээгээр тохиролцсон хугацаанд, нэрлэсэн нийлүүлэх газраас ачаа бараа усан онгоцны дагуу хүргэсэн мөчөөс эхлэн ачаа барааны алдагдал, эвдрэл гэмтлийн аливаа эрсдлийг бүрэн хариуцна.

    Хэрэв,

    1. Худалдан авагч нь усан онгоцны нэр, ачаалах цэг, нийлүүлэлтийн

      хугацаа зэргийг худалдагчид мэдээлээгүй бол

    2. Худалдан авагчийн нэрлэсэн усан онгоц цагтаа хүрч очоогүй, барааг

      ачаалаагүй бол тохиролцсон өдрөөс эсвэл нийлүүлэх хугацаа дуусах өдрөөс эхлэн барааны эвдрэл гэмтэл, алдагдал зэрэг бүх эрсдлийг хариуцна.

  3. 2.6.  Зардал хуваарилалт

    Худалдан авагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:

    1. Гэрээгээр урьдчилан тохиролцсоны дагуу ачаа бараа усан онгоцны дагуу хүргэсэн мөчөөс эхлэх ачаа бараатай холбоотой тээвэрлэлт, даатгалын бүх зардлыг төлнө.
    2. Гэрээнд заасан хугацаанд ачаа барааг нэрлэсэн усан онгоц ирээгүйгээс учирсан хохирлыг төлнө.

    c.Импортын гаалийн татвар, бусад хураамжууд, импортын үзлэг шалгалтын бүх зардлыг төлнө. Импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.

  4. 2.7.  Худалдагчид мэдээлэх

    Худалдагчид усан онгоцны нэр, барааг ачих цэг, шаардлагатай тохиолдолд нийлүүлэх цаг хугацааны талаархи хангалттай мэдээллийг өгөх үүрэгтэй.

  1. 2.8.  Нийлүүлэлтийг хүлээн авсны нотолгоо

    Худалдагчаас өгөх нийлүүлэлтийн буюу тээвэрлэлтийн баримт бичгийг хүлээн авна.

  2. 2.9.  Ачаа барааг шалгах

    Экспортын улсын эрх бүхий байгууллагаас хийдэг шалгалтаас гадна заавал хийгдэх ачаалахаас өмнөх хяналт шалгалтын зардлыг төлнө.

  3. 2.10.  Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд

    Импортлоход шаардлагатай экспортын болон гарал үүслийн баримт бичгийг авах бүх төлбөрийг төлнө.Худалдагчид ийм баримт бичиг гаргасны төлөө төлбөр төлнө.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s