FOB

FOB-Free On Board (named port of shipment) буюу FOB-Усан онгоцны тавцангаас чөлөөтэй (нэрлэсэн газар нь илгээх боомт )

INCOTERMS-2010-v11_FOB.png

Энэ нөхцөлөөр худалдагч/экспортлогч/ үйлдвэрлэгч нь ачаа барааг “ачаалах/илгээх боомт”-оос худалдан авагчийн нэрлэсэн усан онгоцны тавцан дээр тавих үүрэг хүргэнэ. Нэрлэсэн нийлүүлэх газар буюу ачаалах боомт нь худалдагчийн улсын газар байна. Усан онгоцны тавцан дээр бараа бүтээгдэхүүнийг тавиж шилжүүлсэн үеэс бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бүх эрсдэл худалдагчаас худалдан авагчид шилжинэ.

Энэ нөхцөл нь зөвхөн далайн ба дотоодын усан замын тээвэрт хэрэглэгдэнэ.

FOB нөхцөлөөр худалдагч болон худалдан авагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.

1 Худалдагчийн үүрэг хариуцлага.

1.1. Худалдагчийн ерөнхий үүрэг хариуцлага

Худалдагч нь худалдааны гэрээний дагуу бараа, барааны худалдааны нэхэмжлэх болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг шилжүүлнэ.Худалдагч, худалдан авагч талууд хүлээн зөвшөөрсөн болон худалдааны практик заншлын дагуу бичиг баримтуудыг электрон байдлаар шилжүүлж болно.

  1. 1.2.  Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд

    Худалдагч нь өөрийн зардал, эрсдлээр барааг экспортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтууд болон экспортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.

  2. 1.3.  Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
  1. a)  Тээврийн гэрээ
    Худалдагч нь барааг тээвэрлэж хүлээлгэх ямар ч үүрэггүй.Өөрөөр хэлбэл тээврийн гэрээг байгуулахгүй. Гэсэн хэдий ч худалдан авагч хүсвэл, эсвэл энэ нь худалдааны гэрээгээр тохиролцсон бол худалдан авагч тээвэрлэлтийн эсрэг зааварчилгааг өгөөгүй л бол худалдагч худалдан авагчийн эрсдэл, зардлаар тээвэрлэлтийн гэрээг байгуулж болно. Аль ч тохиолдолд худалдагч тээвэрлэлтийн гэрээ байгуулахаас татгалзаж болох бөгөөд энэ тухай худалдан авагчид даруй мэдэгдэх хэрэгтэй.
  2. b)  Даатгалын гэрээ
    Худалдагч нь даатгалын гэрээг байгуулах ямар ч үүрэггүй. Гэхдээ худалдан авагчийн хүсэлтээр, түүний зардал эрсдлээр даатгалын гэрээ байгуулж, даатгал хийлгэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг олж авахад туслах үүрэгтэй.
  1. 1.4.  Нийлүүлэлт

    Гэрээнд заасан хугацаанд барааг нэрлэсэн нийлүүлэх газарт нэрлэсэн усан онгоцны тавцан хүртэл хүргэж өгнө.Хэрэв ачаалах тусгай цэгийг худалдан авагч заагаагүй бол худалдагч барааг нийлүүлэх нэрлэсэн боомтын доторхи хамгийн тохиромжтой цэгийг сонгож болно.

  2. 1.5.  Эрсдэл шилжих

    Худалдагч нь ачаа барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх газарт нэрлэсэн боомтод нэрлэсэн усан онгоцны тавцанд шилжүүлснээр ачаа бараанд учирч болох аливаа алдагдал, эвдрэл гэмтлийн бүх эрсдлийг хариуцна.

  3. 1.6.  Зардал хуваарилалт
    Худалдагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:

a. Ачаа барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх газарт нэрлэсэн боомтны нэрлэсэн усан онгоцны тавцанд хүргэж өгөх зардал,

b. Экспортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, экспортын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцаж, төлөх үүрэгтэй.

  1. 1.7.  Худалдан авагчид мэдэгдэх

    Нэрлэсэн усан онгоцны тавцанд барааг шилжүүлснээ худалдан авагчид мэдэгдэнэ. Мөн худалдан авагчийн эрсдэл зардлаар барааны нийлүүлэлтийг тохиролцсны дагуу хийж гүйцэтгэх болон тохиролцсон хугацаанд тээвэрлэгч барааны нийлүүлэлтийг хүлээн аваагүй талаар хангалттай нотолгоо, мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

  2. 1.8.  Нийлүүлэлтийн бичиг баримт

    Худалдагч нь өөрийн зардлаар худалдан авагчид нийлүүлэлтийн баталгаа нотолгоо буюу тээвэрлэлтийн баримт бичгийг өгөх бөгөөд энэ баримт нь хангалттай нотолгоо баримт биш бол холбогдох тээвэрлэлтийн баримт бичгийг олоход худалдан авагчийн зардал, эрсдлээр худалдан авагчид туслалцаа үзүүлнэ.

  3. 1.9.  Хянах,савлах, хаяг шошгожуулах

    Худалдагч нь гэрээний дагуу ачаа барааг нийлүүлэхэд шаардагдах хяналт шалгалтын үйл ажиллагаа (үүнд: барааны тоо хэмжээ, чанарыг шалгах, үнэлэх, жинлэх, тоолох) –ны зардлуудыг төлөх үүрэгтэй. Ингэхдээ худалдан авагч худалдагчид тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн төрлийг урьдчилан хэлсний дагуу (тээврийн төрлийн онцгой хэрэгцээ шаардлага гараагүй л бол) худалдагч барааны сав баглаа боодлыг хариуцна.Сав баглаа боодолд тохирсон хаяг шошгыг хадна.

  4. 1.10.  Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд

    Худалдагч нь худалдан авагчийн хүсэлтээр түүний зардал, эрсдлээр экспортын орны гаргах баримт бичиг буюу импортын болон транзит тээвэрлэлтэд шаардлагатай гарал үүслийн бичиг баримт, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл, баримтуудыг олж авахад худалдан авагчид туслалцаа үзүүлэх үүрэгтэй.Худалдан авагчийн хүсэлтээр даатгал хийхэд шаардлагатай мэдээллийг өгнө.

2 Худалдан авагчийн үүрэг хариуцлага

  1. 2.1.  Худалдан авагчийн ерөнхий үүрэг хариуцлага

    Худалдан авагч нь худалдааны гэрээгээр тохиролцсны дагуу ачаа барааны үнийг төлөх үүрэгтэй.

  2. 2.2.  Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд

    Худалдан авагч нь аливаа улсаар дамжин хийгдэх тээвэрлэлт, бараа бүтээгдэхүүнийг импортлоход шаардагдах гаалийн бүх бүрдүүлэлтийг хийх, зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудыг өөрийн зардал, эрсдлээр хариуцан , олж авах үүрэгтэй.

  3. 2.3.  Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
  1. a)  Тээврийн гэрээ
    Худалдан авагч нь ачаа барааг усан онгоцонд ачаалах нэрлэсэн нийлүүлэх боомтоос бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн гэрээ байгуулж, тээвэрлэхтэй холбоотой бүх эрсдэл, зардлыг хариуцна.
  2. b)  Даатгалын гэрээ
    Худалдан авагч нь заавал даатгалын гэрээг хийх албагүй. Гэхдээ даатгал хийлгэхээр болсон тохиолдолд өөрийн зардлаар даатгал хийлгэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг олж авч, даатгалын гэрээг байгуулж болно.
  1. 2.4.  Нийлүүлэлтийг хүлээн авах
    Худалдааны гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх боомтын усан

    онгоцны тавцангаас барааны нийлүүлэлтийг хүлээн авах үүрэгтэй.

  2. 2.5.  Эрсдэл шилжих

    Худалдааны гэрээгээр тохиролцсон хугацаанд, нэрлэсэн нийлүүлэх газраас ачаа бараа усан онгоцны тавцанд хүрсэн мөчөөс эхлэн ачаа барааны алдагдал, эвдрэл гэмтлийн аливаа эрсдлийг бүрэн хариуцна.
    Хэрэв:

  1. Худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанаас нийлүүлэлтийн хугацаа, ачаалах цэг, усан онгоцны нэр зэрэг хангалттай мэдээллийг худалдагчид өгөх үүргийн дагуу усан онгоцны нэрийг заагаагүй,
  2. Худалдан авагчийн нэрлэсэн усан онгоц худалдагчийн бараа нийлүүлэлтийг гүйцэтгэх боломжит хугацаанд, яг тохирсон цагтаа хүрч очоогүй эсвэл бараа бүтээгдэхүүнийг авах боломжгүй нөхцөл байдал өөрөөр хэлбэл тохирсон хугацаанаас өмнө ачааг авахаар ирсэн,тохиолдлуудад худалдан авагч бараа бүтээгдэхүүний эвдрэл, гэмтэл, алдагдалтай холбоотой бүх эрсдлийг дараах хугацаанаас эхлэн хариуцна:
  •  Тохиролцсон хугацаанаас,
  •  Худалдагчийн барааг нийлүүлэхээр сонгосон хугацаанаас,
  •  Гэрээгээр тохиролцсон нийлүүлэлтийн хугацаа дуусах өдрөөс,
  1. 2.6.  Зардал хуваарилалт

    Худалдан авагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:

    1. Гэрээгээр урьдчилан тохиролцсоны дагуу ачаа бараа усан онгоцны тавцанд гарсан үеэс эхлэх ачаа бараатай холбоотой тээвэрлэлт, даатгалын бүх зардлыг төлнө.
    2. Гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх газарт барааны нийлүүлэлтийг хүлээж аваагүйгээс учирсан хохирлыг төлнө.
    3. Импортын гаалийн татвар, импортын болон транзит тээврийн бусад хураамжууд, импортын үзлэг шалгалтын бүх зардлыг төлнө. Импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.
  2. 2.7.  Худалдагчид мэдээлэх

    Худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанаас сонгосон нийлүүлэлтийн хугацаа, ачаалах цэг, усан онгоцны нэр зэрэг хангалттай мэдээллийг худалдагчид өгнө.

  3. 2.8.  Нийлүүлэлтийг хүлээн авсны нотолгоо

    Худалдагчаас өгөх нийлүүлэлтийн буюу тээвэрлэлтийн баримт бичгийг хүлээн авна.

  4. 2.9.  Ачаа барааг шалгах

Экспортын улсын эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу тээврийн хэрэгсэлд ачаалахаас өмнө хийгдэх шалгалтын зардлыг төлнө.

2.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд

Худалдан авагч худалдагчийн хүсэлтээр, түүний эрсдэл зардлаар бараа бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой тухайлбал тээвэрлэлт, барааг экспортлох, транзит тээвэртэй холбоотой аливаа мэдээлэл, баримтыг олж авахад худалдагчид туслах үүрэгтэй.Шаардлагатай тохиолдолд худалдагчийн гаргасан зардлыг нөхөн олгоно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s