CFR

CFR –Cost and Freight (named port of destination) буюу CFR- Зардал ба Тээвэрлэлт (нэрлэсэн очих/хүрэх боомт )

INCOTERMS-2010-v12_CFR.png

Энэ нөхцөлөөр худалдагч/экспортлогч/ үйлдвэрлэгч нь ачаа барааг “нэрлэсэн очих/хүрэх боомт”-ны усан онгоцны тавцан хүртэл хүргэж өгнө.Усан онгоцны тавцан дээр бараа бүтээгдэхүүнийг тавиж шилжүүлсэн үеэс бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бүх эрсдэл худалдагчаас худалдан авагчид шилжинэ.Худалдагч нь очих боомт хүртлэх тээвэрлэлттэй холбоотой зардлыг хариуцна.

Энэ нөхцөл нь зөвхөн далайн ба дотоодын усан замын тээвэрт хэрэглэгдэнэ.Тус нөхцлийн “нэрлэсэн очих/хүрэх боомт” нь худалдан авагчийн улсын газар байна.

CFR нөхцөлөөр худалдагч болон худалдан авагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.

1. Худалдагчийнүүрэгхариуцлага.

1.1.Худалдагчийн ерөнхий үүрэг хариуцлага

Худалдагч нь худалдааны гэрээний дагуу бараа, барааны худалдааны нэхэмжлэх болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг шилжүүлнэ.Худалдагч, худалдан авагч талууд хүлээн зөвшөөрсөн болон худалдааны практик заншлын дагуу бичиг баримтуудыг электрон байдлаар шилжүүлж болно.

Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд

1.2 Худалдагч нь өөрийн зардал, эрсдлээр барааг экспортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтууд болон экспортын бүрдүүлэлтийг хариуцна.

1.3. Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр

  1. a)  Тээврийн гэрээ
    Худалдагч нь нэрлэсэн хүрэх боомт хүртэл тээвэрлэлтийн гэрээг хийх үүрэгтэй.Тээврийн гэрээгээр тээвэрлэх бараа бүтээгдэхүүний төрөлд тохирсон тээврийн хэрэгсэл, усан онгоцны чиглэлийн талаархи мэдээллийг худалдагч хангах үүрэг хүлээх бөгөөд тээврийн бүх зардлыг хариуцна.
  2. b)  Даатгалын гэрээ

    Худалдагч нь худалдан авагчид даатгалын гэрээг байгуулах ямар ч үүрэггүй. Гэхдээ худалдан авагчийн хүсэлтээр, түүний зардал эрсдлээр даатгалын гэрээ байгуулж, даатгал хийлгэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг олж авахад нь худалдан авагчид туслах үүрэгтэй.

  1. 1.4.  Нийлүүлэлт

    Гэрээнд заасан хугацаанд барааг нэрлэсэн нийлүүлэх боомтын нэрлэсэн усан онгоцны тавцанд хүргэж өгнө.

  2. 1.5.  Эрсдэл шилжих

    Худалдагч нь ачаа барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх газарт /ачаалах боомт/ нэрлэсэн усан онгоцны тавцангаас нийлүүлэх хүртэл ачаа бараанд учирч болох аливаа алдагдал, эвдрэл гэмтлийн бүх эрсдлийг хариуцна.

  3. 1.6.  Зардал хуваарилалт

    Худалдагч дараах зардлуудыг хариуцан, төлөх үүрэгтэй. Үүнд:
    a. Ачаа барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн ачаалах боомтод

    нэрлэсэн усан онгоцны тавцанд хүргэж өгөхтэй холбоотой зардал,
    b. Нэрлэсэнхүрэхбоомтхүртлэхтээвэрлэлт,ачихзардал
    c. Экспортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, экспортын гаалийн

    бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцаж, төлөх үүрэгтэй.

  4. 1.7.  Худалдан авагчид мэдэгдэх

    Худалдан авагчид барааг нэрлэсэн усан онгоцонд ачсан тухайгаа мэдэгдэнэ.Худалдагч нь бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах хүртэл аливаа

шаардлагатай арга хэмжээнүүдийг авах талаар худалдан авагчид мэдээлнэ.

  1. 1.8.  Нийлүүлэлтийн бичиг баримт

    Худалдагч нь худалдан авагчид нийлүүлэлт, тээвэрлэлтийн баталгаа нотолгоо буюу тээвэрлэлтийн баримт бичгийг өгөх бөгөөд холбогдох тээвэрлэлтийн баримт бичгийг олоход худалдан авагчид туслалцаа үзүүлнэ.Ингэснээр худалдан авагч нь тээвэрлэлтийн баримт бичгийг шилжүүлэх буюу тээвэрлэгчид мэдэгдэх замаар транзит замд нь худалдах боломжтой болно.Энэ тээврийн баримтыг гэрээ байдлаар, хэд хэдэн эх хувиар үйлдэх бөгөөд бүх л эх хувиудыг худалдан авагчид танилцуулах ёстой.

  2. 1.9.  Хянах,савлах, хаяг шошгожуулах

    Худалдагч нь гэрээний дагуу ачаа барааг нийлүүлэхэд шаардагдах хяналт шалгалтын үйл ажиллагаа (үүнд: барааны тоо хэмжээ, чанарыг шалгах, үнэлэх, жинлэх, тоолох) –ны зардлуудыг төлөх үүрэгтэй. Ингэхдээ худалдан авагч худалдагчид тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн төрлийг урьдчилан хэлсний дагуу (тээврийн төрлийн онцгой хэрэгцээ шаардлага гараагүй л бол) худалдагч барааны сав баглаа боодлыг хариуцна.Сав баглаа боодолд тохирсон хаяг шошгыг хадна.

  3. 1.10.  Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд

    Худалдагч нь худалдан авагчийн хүсэлтээр түүний зардал, эрсдлээр экспортын орны гаргах баримт бичиг буюу импортын болон транзит тээвэрлэлтэд шаардлагатай гарал үүслийн бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.Худалдан авагчийн хүсэлтээр даатгал хийхэд шаардлагатай мэдээллийг өгнө.

2. Худалдан авагчийн үүрэг хариуцлага

  1. 2.1.  Худалдан авагчийн ерөнхий үүрэг хариуцлага

    Худалдан авагч нь худалдааны гэрээнд заасны дагуу ачаа барааны үнийг төлөх үүрэгтэй.

  2. 2.2.  Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд

Худалдан авагч нь барааг импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудын бүх зардал, эрсдлийг өөрөө хариуцна.Импортын гаалийн бүрдүүлэлтийг өөрийн зардал, эрсдлээр хариуцна.

  1. 2.3.  Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр

    Худалдагчийн өмнө тээвэрлэлт болон даатгалын гэрээ байгуулах ямар нэг үүрэг хүлээхгүй. Гэхдээ хүсвэл худалдагчийг даатгал олж авахад шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй.

  2. 2.4.  Нийлүүлэлтийг хүлээн авах

    Худалдааны гэрээнд заасан хугацаанд хүргэж ирсэн боомт (нийлүүлэх нэрлэсэн боомт) дээр тээвэрлэгчээс барааны нийлүүлэлтийг хүлээн авах үүрэгтэй.

  3. 2.5.  Эрсдэл шилжих

    Барааг худалдагчийн улсын нэрлэсэн ачаалах боомт дээр усан онгоцны тавцанд гарсан үеэс эхлэн ачаа барааны алдагдал, эвдрэл гэмтлийн аливаа эрсдлийг бүрэн хариуцна.

  4. 2.6.  Зардал хуваарилалт

    Худалдан авагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:

    1. Гэрээгээр урьдчилан тохиролцсоны дагуу ачаа бараа усан онгоцны тавцанд гарсан үеэс эхлэх бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бүх зардлууд,
    2. Очих боомтонд буулгах, жинлэх болон тээврийн гэрээгээр худалдагчийн хариуцахаар зааснаас бусад нэмэлт зардлууд,
    3. Барааг нийлүүлэхээр тохиролцсон хугацаа дуусахаас өмнө, эсвэл яг тохиролцсон хугацаанд барааг нийлүүлээгүйгээс гарах хохирол, торгуулийн зардал
    4. Тээврийн гэрээгээр худалдагчийн хариуцах зардлуудад ороогүй л бол нэрлэсэн очих боомт хүртлэх транзит тээврээр барааг тээвэрлэхтэй холбоотой бүх зардал, хураамжууд,

e. Импортын гаалийн татвар, бусад хураамжууд, импортын үзлэг шалгалтын бүх зардлыг төлнө. Импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.

  1. 2.7.  Худалдагчид мэдээлэх

    Нэрлэсэн хүрэх боомтын дотор барааг хүлээн авах цэг эсвэл барааг усан онгоцонд ачих хугацааг тодорхой зааж худалдагчид энэ талаархи хангалттай мэдээллийг өгөх ёстой.

  2. 2.8.  Нийлүүлэлтийг хүлээн авсны нотолгоо

    Худалдагчаас өгөх нийлүүлэлтийн буюу тээвэрлэлтийн баримт бичгийг хүлээн авна.

  3. 2.9.  Ачаа барааг шалгах

    Экспортын улсын эрх бүхий байгууллагаас хийгдэх аливаа шалгалтаас гадна тэдгээрийн шаардлагын дагуу тээврийн хэрэгсэлд ачаалахаас өмнө хийгдэх шалгалтын зардлыг төлнө.

  4. 2.10.  Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд

    Импортлоход шаардлагатай экспортын болон гарал үүслийн баримт бичгийг авах бүх төлбөрийг төлнө.Худалдагчид ийм баримт бичиг гаргасны төлөө төлбөр төлнө.Худалдан авагч худалдагчийн хүсэлтээр, түүний эрсдэл зардлаар бараа бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой тухайлбал тээвэрлэлт, барааг экспортлох, транзит тээвэртэй холбоотой аливаа мэдээлэл, баримтыг олж авахад худалдагчид туслах үүрэгтэй.Шаардлагатай тохиолдолд худалдагчийн гаргасан зардлыг нөхөн олгоно.

Leave a comment