DDP

DDP –DELIVERED DUTY PAID (named place of destination) буюу DAP – Нийлүүлэлтийн төлбөр төлөгдсөн (нэрлэсэн хүрэх газар)

INCOTERMS-2010-v11_DDP

Тус нөхцлөөр худалдагч/үйлдвэрлэгч/экспортлогч нь ачаа барааны экспортын бүрдүүлэлтийг хийж, импортын гаалийн үзлэгт орсон боловч тээврийн хэрэгслээс буулгаагүй барааг нэрлэсэн газарт худалдан авагчид хүлээлгэн өгнө.

Тус нөхцлийг тээвэрлэлтийн бүх төрөлд хэрэглэнэ.Худалдагч барааг нэрлэсэн газарт авчрахтай холбоотой бүх эрсдлийг хариуцах бөгөөд барааны экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийгээд зогсохгүй мөн импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцаж, экспорт импортын бүх татвар хураамжийг төлөх үүрэгтэй.“Нийлүүлэх нэрлэсэн газар” нь худалдан авагчийн нутаг дэвсгэр байна.

DDP нөхцөл нь худалдагчийн үүрэг хариуцлага хамгийн их байх нөхцөл юм.

DDP нөхцөлөөр худалдагч болон худалдан авагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.

1 Худалдагчийн үүрэг хариуцлага.

1.1. Худалдагчийн ерөнхий үүрэг хариуцлага

Худалдагч нь худалдааны гэрээний дагуу бараа, барааны худалдааны нэхэмжлэх болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг шилжүүлнэ.Худалдагч, худалдан авагч талууд тохиролцвол бичиг баримтуудыг электрон байдлаар шилжүүлж болно.

  1. 1.2.  Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд

    Худалдагч нь өөрийн зардал, эрсдлээр барааг экспортлох, импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз, бусад баримт бичгүүдийг олж авна.Мөн барааны нийлүүлэлтийг хүргэхээс өмнөх тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой болон эскпортлоход шаардлагатай бичиг баримтуудын бүрдүүлэлт, экспорт, импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.

  2. 1.3.  Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
  1. a)  Тээврийн гэрээ

    Худалдагч ачаа барааг нийлүүлэх нэрлэсэн хүрэх газар хүртэл тээвэрлэлтийн гэрээг хийж, холбогдох тээврийн зардлыг төлнө.Хэрэв тухайлсан тусгай цэгийг тодорхой заагаагүй бол худалдагч барааг нийлүүлэх нэрлэсэн хүрэх газрын доторхи хамгийн тохиромжтой цэгийг сонгож ачаа барааг хүргэж өгнө.

  2. b)  Даатгалын гэрээ

    Худалдагч даатгал хийх болон даатгалын зардлыг төлөх үүрэггүй. Харин худалдан авагчид түүний эрсдэл болон зардлаар даатгал олж авахад нь шаардлагатай мэдээллээр хангах, тусламж үзүүлэх үүрэгтэй.

1.4. Нийлүүлэлт

Худалдагч гэрээнд заасан хугацааны дотор эсвэл тохиролцсон тодорхой өдөр нэрлэсэн цэг дээр тээврийн хэрэгслээс буулгахад бэлэн болсон ачааг худалдан авагчид хүлээлгэж өгөх үүрэгтэй.

1.5. Эрсдэл шилжих

Худалдагч нь гэрээнд заасны дагуу ачаа барааг нэрлэсэн цэг дээр хүлээлгэж өгөх хүртэл ачаа бараанд учирч болох аливаа алдагдал, эвдрэл гэмтлийн бүх эрсдлийг хариуцна.

  1. 1.6.  Зардал хуваарилалт

    Худалдагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:

    1. Худалдан авагчийн хариуцах зардлуудаас бусад бүх зардал болон ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой тээврийн зардал, бусад нэмэлт зардлууд /ачааг ачих, тээвэрлэлтийн гэрээгээр худалдагч хариуцахаар заасан бол буулгах зардал/
    2. Экспорт, импортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, экспортын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцаж, төлөх үүрэгтэй.
  2. 1.7.  Худалдан авагчид мэдэгдэх

    Худалдан авагчид бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахад худалдан авагчийн зүгээс хийх боломжтой, шаардлагатай авах арга хэмжээний талаар аливаа мэдээллийг өгөх үүрэгтэй.

  3. 1.8.  Нийлүүлэлтийн бичиг баримт

    Худалдагч нь худалдан авагчид нийлүүлэлт, тээвэрлэлтийн баталгаа нотолгоо буюу тээвэрлэлтийн баримт бичгийг өгнө.Үүнтэй холбоотой зардлыг өөрөө хариуцна.

  4. 1.9.  Хянах,савлах, хаяг шошгожуулах

    Худалдагч нь гэрээний дагуу ачаа барааг нийлүүлэхэд шаардагдах хяналт шалгалтын үйл ажиллагаа (үүнд: барааны тоо хэмжээ, чанарыг шалгах, үнэлэх, жинлэх, тоолох) –ны зардлуудыг төлөх үүрэгтэй. Ингэхдээ худалдан авагч нь тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн төрлийг урьдчилан хэлсний дагуу (худалдааны гэрээний дагуу худалдан авагч тусгай савлалтын талаар шаардаагүй л бол) худалдагч барааны сав баглаа боодлыг хариуцна.Сав баглаа боодолд тохирсон хаяг шошгыг хадна.

  5. 1.10.  Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд

    Худалдагч нь худалдан авагчид түүний эрсдэл, зардлаар импортын болон транзит тээвэрлэлтэд шаардлагатай мэдээлэл, баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.Бараа бүтээгдэхүүний мэдээлэл, баримтуудыг худалдан авагчийн

зардлаар олж авсан тохиолдолд эдгээр зардлыг худалдан авагчид буцаан төлөх үүрэгтэй.

2 Худалдан авагчийн үүрэг хариуцлага

  1. 2.1.  Худалдан авагчийн ерөнхий үүрэг хариуцлага

    Худалдан авагч нь худалдааны гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ачаа барааны үнийг төлөх үүрэгтэй.

  2. 2.2.  Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд

    Худалдан авагч нь барааг импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудыг олж авахад нь худалдагчид туслах үүрэгтэй бөгөөд энэ үйл ажиллагааг худалдагчийн эрсдэл, зардлаар хийж гүйцэтгэнэ.

  3. 2.3.  Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр

    Худалдагчийн өмнө тээвэрлэлт болон даатгалын ямар нэг үүрэг хүлээхгүй.Харин худалдагчид даатгал хийлгэхэд шаардлагатай нэмэлт мэдээллийг олж авахад туслах үүрэгтэй.

  4. 2.4.  Нийлүүлэлтийг хүлээн авах
    Худалдааны гэрээнд заасан хугацаанд барааны нийлүүлэлтийг нэрлэсэн

    цэгээс хүлээн авах үүрэгтэй.

  5. 2.5.  Эрсдэл шилжих
    1. Худалдан авагч нь нэрлэсэн цэг дээрээс ачаа барааг хүлээн авах үеэс эхлэх бүх эрсдлийг хариуцна.
    2. Худалдагчид ачаа барааны импортын зөвшөөрөл лиценз, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгүүдийг олж авахад нь тусламж үзүүлж чадаагүй бол түүнээс учрах бүх эрсдлийг хариуцна.
    3. Худалдагчид барааны нийлүүлэлтийг хүлээн авах цэг, хугацааг тодорхой заагаагүйгээс гарах бүх эрсдлийг хариуцна.
  6. 2.6.  Зардал хуваарилалт

    Худалдан авагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:

  1. Гэрээгээр урьдчилан тохиролцсоны дагуу ачаа барааг нэрлэсэн цэгээс хүлээн авснаас хойших ачаа бараатай холбоотой бүх зардлууд
  2. Тээврийн гэрээнд худалдагч хариуцахаар заагаагүй бол нэрлэсэн нийлүүлэх цэг дээр тээврийн хэрэгслээс ачаа барааг буулгах зардал
  3. Худалдагчид ачаа барааны импортын зөвшөөрөл лиценз, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгүүдийг олж авахад нь тусламж үзүүлж чадаагүй бол түүнээс учрах бүх зардал, барааны нийлүүлэлтийг хүлээн авах цэг, хугацааг тодорхой заагаагүйгээс гарах бүх зардлыг хариуцах бөгөөд энэ тухайгаа худалдааны гэрээнд нарийн тодорхой заана.
  1. 2.7.  Худалдагчид мэдээлэх

    Худалдан авагч нь барааны нийлүүлэлтийг хүлээн авах хугацааг тодорхой зааж, энэ талаархи хангалттай нотолгоо, мэдээг худалдагчид өгөх үүрэгтэй.

  2. 2.8.  Нийлүүлэлтийг хүлээн авсны нотолгоо

    Худалдагчаас өгөх нийлүүлэлтийн буюу тээвэрлэлтийн баримт бичгийг хүлээн авна.

  3. 2.9.  Ачаа барааг шалгах

    Экспортын болон импортын улсын эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу тээврийн хэрэгсэлд ачаалахаас өмнө хийгдэх шалгалтын зардлуудыг худалдагчийн өмнөөс төлөх үүрэггүй.

  4. 2.10.  Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд

    Худалдан авагч нь худалдагчийг өөрийн үүргээ биелүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангах, түүнд зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх үүрэгтэй.Бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, экспортлох, импортлоход шаардлагатай баримт бичгүүдийг олж авахад худалдагчид тусламж үзүүлэх төдийгүй үүнтэй холбоотой худалдагчийн төлсөн зардлуудыг нөхөн төлөх үүрэгтэй.

    Харин аливаа улсаар тээвэрлэлтийг зохион байгуулах, бараа бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, тээвэрлэхэд шаардлагатай аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл, баримтуудыг олж авахад худалдагчид туслах үүрэгтэй бөгөөд ингэхдээ худалдагчийн эрсдэл зардлаар энэ үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ.

Leave a comment