CIF –Cost and Insurance and Freight (named port of destination) буюу CIF- Зардал Даатгал ба Тээвэрлэлт (нэрлэсэн очих/хүрэх боомт )
Энэ нөхцөлөөр худалдагч/экспортлогч/ үйлдвэрлэгч нь ачаа барааг “нэрлэсэн очих/хүрэх боомт”-ны усан онгоцны зогсоол хүртэл хүргэж өгнө.Худалдагч нь очих боомт хүртлэх тээвэрлэлттэй холбоотой зардлыг хариуцна.Ачаа бараа усан онгоцны тавцан дээр тавигдсан үеэс ачаа барааны аливаа эрсдэл худалдагчаас худалдан
авагчид шилжинэ.Худалдагч нэрлэсэн очих боомт хүртэл ачаа барааг тээвэрлэх үүргийг хүлээж, зардлыг төлнө.
Энэ нөхцөл нь зөвхөн далайн ба дотоодын усан замын тээвэрт хэрэглэгдэнэ.
CIF нөхцөлөөр худалдагч болон худалдан авагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.
1 Худалдагчийн үүрэг хариуцлага.
- 1.1. Худалдагчийн ерөнхий үүрэг хариуцлага
Худалдагч нь худалдааны гэрээний дагуу бараа, барааны худалдааны нэхэмжлэх болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг шилжүүлнэ.Худалдагч, худалдан авагч талууд хүлээн зөвшөөрсөн болон худалдааны практик заншлын дагуу бичиг баримтуудыг электрон байдлаар шилжүүлж болно.
- 1.2. Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд
Худалдагч нь өөрийн зардал, эрсдлээр барааг экспортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтууд болон экспортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.
- 1.3. Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
- a) Тээврийн гэрээ
Худалдагч ачаа барааг нийлүүлэх нэрлэсэн боомтын цэг дээрээс, эсвэл нэрлэсэн очих боомтод хүлээлгэж өгөх газар эсвэл тэр боомт доторхи аливаа тохиролцсон цэг хүртэл ачаа барааг тээвэрлэх тээврийн гэрээг хийх үүрэгтэй.Тээврийн гэрээгээр тээвэрлэх бараа бүтээгдэхүүний төрөлд тохирсон тээврийн хэрэгсэл, усан онгоцны чиглэлийн талаархи мэдээллийг худалдагч хангах үүрэг хүлээх бөгөөд тээврийн бүх зардлыг хариуцна. - b) Даатгалын гэрээ
Худалдагч нь өөрийн зардлаар ачаа барааны даатгалыг хариуцах бөгөөд ингэхдээ ачааны даатгалын C төрлийн эрсдэлд багтдаг хамгийн бага хэмжээний эрсдлүүдийг хариуцах үүрэгтэй.Даатгалын асуудлыг даатгалын байгууллага, даатгуулагч талуудын гэрээгээр шийдвэрлэх бөгөөд даатгалын байгууллага нь худалдан авагчийн нэрлэсэн, нэр хүндтэй
байгууллага байж болохоос гадна бараа бүтээгдэхүүнийг даатгах сонирхолтой бусад этгээд ч байж болно.
Худалдагч нь худалдан авагчийг түүний шаардсан аливаа мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд ачааны даатгалын А, В төрлийн эрсдлүүдийг даатгахад худалдан авагчийн зардлаар, нэмэлт мэдээллүүдийг өгөх үүрэгтэй.Даатгалын хэмжээ нь хамгийн багадаа гэрээний үнийн дүнгийн 110% тай тэнцэх хэмжээгээр тогтоогдох ба гэрээнд заасан валютаар хийгдэнэ.Даатгал нь барааг нийлүүлэх боомтоос хүрэх боомт хүртлэх бараа бүтээгдэхүүний эрсдлийг хамарна.Худалдагч нь худалдан авагчид даатгалын нотолгоо баримтууд, даатгалын үйл ажиллагааны талаархи мэдээллийг өгөх үүрэгтэй.Түүнчлэн худалдагч нь худалдан авагчийн эрсдэл, зардлаар аливаа нэмэлт эрсдлүүдийг даатгахад, нэмэлт даатгалын гэрээг байгуулахад худалдан авагчийг мэдээллээр хангах, туслах үүрэгтэй.
1.4. Нийлүүлэлт
Гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлэх нэрлэсэн боомтын нэрлэсэн усан онгоцны тавцанд хүргэж өгөх бөгөөд нэрлэсэн очих боомт хүртлэх нийлүүлэлтийн зардлыг хариуцна.
- 1.5. Эрсдэл шилжих
Худалдагч нь ачаа барааг гэрээнд заасны дагуу ачаалах боомтны нэрлэсэн усан онгоцны тавцанд нийлүүлэх хүртэл ачаа бараанд учирч болох аливаа алдагдал, эвдрэл гэмтлийн бүх эрсдлийг хариуцна.
- 1.6. Зардал хуваарилалт
Худалдагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:- Ачаа барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн хүрэх боомт хүртэл хүргэх бараатай холбоотой бүх зардлууд
- Тээвэрлэлтийн гэрээг байгуулж, тээврийн хэрэгсэлд ачих, талууд тохиролцсон бол буулгах зардал, тээврийн зардал
- Даатгалын гэрээг байгуулж, даатгалын зардал
- Экспортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, экспортын гаалийн
бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцаж, төлөх үүрэгтэй.
- 1.7. Худалдан авагчид мэдэгдэх
Худалдан авагчид барааг нэрлэсэн усан онгоцонд ачсан тухайгаа мэдэгдэнэ.Бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахад худалдан авагчийн зүгээс хийх боломжтой, шаардлагатай авах арга хэмжээний талаар аливаа мэдээллийг өгөх үүрэгтэй.
- 1.8. Нийлүүлэлтийн бичиг баримт
Худалдагч нь худалдан авагчид нийлүүлэлт, тээвэрлэлтийн баталгаа нотолгоо буюу тээвэрлэлтийн баримт бичгийг өгөх бөгөөд холбогдох тээвэрлэлтийн баримт бичгийг олоход худалдан авагчид туслалцаа үзүүлнэ.Ингэснээр худалдан авагч нь тээвэрлэлтийн баримт бичгийг шилжүүлэх буюу тээвэрлэгчид мэдэгдэх замаар транзит замд нь худалдах боломжтой болно.Энэ тээврийн баримтыг гэрээ байдлаар, хэд хэдэн эх хувиар үйлдэх бөгөөд бүх л эх хувиудыг худалдан авагчид танилцуулах ёстой.
- 1.9. Хянах,савлах, хаяг шошгожуулах
Худалдагч нь гэрээний дагуу ачаа барааг нийлүүлэхэд шаардагдах хяналт шалгалтын үйл ажиллагаа (үүнд: барааны тоо хэмжээ, чанарыг шалгах, үнэлэх, жинлэх, тоолох) –ны зардлуудыг төлөх үүрэгтэй. Ингэхдээ худалдан авагч тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн төрлийг урьдчилан хэлсний дагуу (тээврийн төрлийн онцгой хэрэгцээ шаардлага гараагүй л бол) худалдагч барааны сав баглаа боодлыг хариуцна.Сав баглаа боодолд тохирсон хаяг шошгыг хадна.
- 1.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд
Худалдагч нь худалдан авагчид импортын болон транзит тээвэрлэлтэд шаардлагатай гарал үүслийн бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.Худалдан авагчийн хүсэлтээр даатгал хийхэд шаардлагатай мэдээллийг өгнө.
2 Худалдан авагчийн үүрэг хариуцлага
2.1. Худалдан авагчийн ерөнхий үүрэг хариуцлага
Худалдан авагч нь худалдааны гэрээг бүрэн төгс ханган биелүүлэхийн тулд ачаа барааны үнийг төлөх үүрэгтэй.
- 2.2. Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд
Худалдан авагч нь барааг импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудын бүх зардал, эрсдлийг өөрөө хариуцна.Импортын гаалийн бүрдүүлэлтийг өөрийн зардал, эрсдлээр хариуцна.
- 2.3. Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр
- Худалдагчийн өмнө тээврийн гэрээг байгуулах,тээвэрлэлт хийх үүрэг хүлээхгүй.
- Худалдагчийн өмнө даатгалын гэрээг байгуулах ямар нэг үүрэг хүлээхгүй. Гэхдээ худалдан авагч шаардлагатай нэмэлт даатгалыг хийлгэхийг хүсвэл энэ талаархи мэдээллийг худалдагчид өгөх үүрэгтэй.
- 2.4. Нийлүүлэлтийг хүлээн авах
Худалдааны гэрээнд заасан хугацаанд барааны нийлүүлэлтийг нийлүүлэхнэрлэсэн боомтоос хүлээн авах үүрэгтэй.
- 2.5. Эрсдэл шилжих
Барааг ачаалсан боомтоос усан онгоцны тавцанд гарсан үеэс эхлэн ачаа барааны алдагдал, эвдрэл гэмтлийн аливаа эрсдлийг бүрэн хариуцна.Хэрэв бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хүлээн авах газар, хугацааг тодорхой заасан мэдээллийг худалдагчид өгөөгүй бол гэрээнд заасан барааг нийлүүлэх өдрийн хамгийн сүүлчийн өдрөөс ачаа барааны бүх эрсдлийг хариуцах үүрэгтэй.
- 2.6. Зардал хуваарилалт
Худалдан авагч дараах зардлуудыг хариуцна. Үүнд:
- Гэрээгээр урьдчилан тохиролцсоны дагуу ачаа бараа усан онгоцны тавцанд гарсан үеэс эхлэх аливаа нэмэлт зардлууд
- Тээврийн гэрээгээр худалдагчийн хариуцахаар тусгасан зардлуудаас бусад бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх нэрлэсэн боомтод хүлээн авах болон транзит тээвэрлэлттэй холбогдох зардлууд
- Хүрэх боомтонд буулгах, жинлэх болон холбогдох бүхий л нэмэлт зардлууд
- Барааны нийлүүлэлтийг гэрээгээр тохирсон газар, хугацаанд хүлээж аваагүйгээс үүдэн гарах аливаа хохирлын зардлууд
- Худалдан авагчийн хүсэлтээр ачаа барааны нэмэлт эрсдлүүдийг даатгах даатгалын нэмэлт зардлууд
- Импортын гаалийн татвар, бусад хураамжууд, импортын үзлэг шалгалтын бүх зардлыг төлнө. Импортын гаалийн бүрдүүлэлтийг хариуцна.
- 2.7. Худалдагчид мэдээлэх
Худалдан авагч нийлүүлэх нэрлэсэн боомтод барааг хүлээж авах тохиромжтой цэг, барааны нийлүүлэлтийг хүлээн авах хугацааг нарийн тодорхойлж энэ талаархи хангалттай мэдээллийг худалдагчид өгөх үүрэгтэй.
- 2.8. Нийлүүлэлтийг хүлээн авсны нотолгоо
Худалдагчаас өгөх нийлүүлэлтийн буюу тээвэрлэлтийн баримт бичгийг хүлээн авна.
- 2.9. Ачаа барааг шалгах
Экспортын улсын эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу тээврийн хэрэгсэлд ачаалахаас өмнө хийгдэх шалгалтын зардлыг төлнө.
-
2.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд
Импортлоход шаардлагатай экспортын болон гарал үүслийн баримт бичгийг авах бүх төлбөрийг төлнө.Худалдагчид ийм баримт бичиг гаргасны төлөө төлбөр төлнө.